
Шинэ Titanic нь 100 жилийн өмнө Атлантын далайд живсэн Titanic хөлөг онгоцтой хэмжээний хувьд адил буюу 270 метр урт, 53 метр өндөр бөгөөд 40 мянган тонн орчим жинтэй байх аж. Нийтдээ 840 өрөөтэй бөгөөд есөн тавцантай байх юм. Түүнчлэн фитнесс танхим, усан сан, номын сан, өндөр зэрэглэлийн ресторан, гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлэх төв гээд урт аялалд шаардлагатай бүхнээр өвч тоноглох гэнэ. Харин төсөв, зардлын тухайд ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Т.МАША