Өсвөрийн багууд шилдгээ шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Өсвөрийн багууд шилдгээ шалгаруулав

МЧБХ-ны өсвөр үеийн багуудын цомын тэмцээн чөлөөт бөхийн спортын мастер, үндэсний бөхийн цэргийн арслан Ж.Батбилэг агсны нэрэмжит болон зохион байгууллаа. Өсвөр үеийн баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, баг хамт олныг төлөвшүүлэх, орон даяар чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх зорилготой тэмцээн “Тэмүүжин” спорт сургалтын төвийн зааланд болж, 1995 оноос хойш төрсөн тамирчид хөвгүүдийн 42,46,50,54,58,63,69,76,85, охидын 38,40,43,46,49,52,56,60,65 кг-ын жинд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээнийг МЧБХ Ж.Батбилэг агсны шавь нартай хамтран Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны дүрмээр зохион байгуулсан. Нийт зургаан сая төгрөгийн шагналын сантай тэмцээний  шилдэг шүүгчээр М.Баярсайхан, шилдэг дасгалжуулагчаар  П.Чулуунбаатар, шилдэг эрэгтэй тамирчнаар Н.Амарсайхан, шилдэг эмэгтэй тамирчнаар С.Цэрэнчимэд нар тодорлоо.

Тэмцээний дүн:


Эрэгтэй:

  1.  Ц.Гантөгс дасгалжуулагчтай “Тэмүүжин”
  2. Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар”
  3.  П.Чулуунбаатар дасгалжуулагчтай “Хилчин”
  4.  Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай Налайх
  5.  Энхбаяр дасгалжуулагчтай Төв
  6.  Г.Номинзул дасгалжуулагчтай МСБТДуС
  7.  Ж.Дандар дасгалжуулагчтай 73 дугаар сургууль

Эмэгтэй:

  1.  Б.Идэрсайхан дасгалжуулагчтай “Ирээдүй одод” /Орхон/
  2.  Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар”
  3.  Ю.Батсайхан дасгалжуулагчтай Баянзүрх
  4.  П.Чулуунбаатар дасгалжуулагчтай “Хилчин”

Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж