Като Бүх Японы аварга болов

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Като Бүх Японы аварга болов

Өнгөрсөн ням гаригт бүх Японы үнэмлэхүй жингийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Токио хотын “Nippon Budokan” ордонд болсон тэмцээний аваргаар Хиротака Като тодров. Тэрбээр шөвгийн наймд дэлхийн хошой аварга Ясүюки Мүнэтаг Вазаригаар, алтан медалийн төлөөх барилдаанд Рюүта Ишийг цэвэр ялж, түрүүлжээ. Түрүүлэх магадлалтайд тооцогдож байсан олимп, дэлхийн аварга Кэйжи Сүзүки, дэлхийн аварга Казүхико Такахаши нар мөнгөн медаль хүртсэн Ишийд ялагдсан юм. Өдгөө 31 настай Като 90 кг-ын жинд хүч үздэг бөгөөд 2006 онд “Cano Cip” Буюу “Их дуулга”-д түрүүлснээс өөр том амжилтгүй юм. Тэрбээр бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн дунд жингийн цөөхөн аваргын нэг болж байна. Хамгийн сүүлд 1972 оны Мюхены олимпод 80 кг-ын жинд аваргалсан Шинокү Секине Бүх Японы аварга болж байжээ. Катог тус улсын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Шиничи Шинохара “Лондон-2012” олимпийн наадмын -100 кг-ын жинд оролцох боломжтой гэж үзэж байна. Энэ жинд хүч үзэх жүдочдын сорилго тэмцээн энэ сарын 12-13-нд Фүкүако хотын “Kokusai Center”-т болно.

Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж