Европ эсэргүүцлийн хөдөлгөөнөөр давалгаалж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Европ эсэргүүцлийн хөдөлгөөнөөр давалгаалж байна

Ажилгүйдэл өдөр ирэх тусам нэмэгдэж буйн зэрэгцээ Европын холбооны Засгийн газраас явуулж буй төсвийн хатуу бодлогыг эсэргүүцсэн тавдугаар сарын 1-ний яажилчдын эсэргүүцлийн хөдөлгөөн Европ даяар өрнөж байна. Ажилчдын эсэргүүцлийн хөдөлгөөнд өрийн гүн хямралд автсан Грек, Испани, Португали зэрэг орнууд нэгдэх гэнэ. Парис хотод болох эсэргүүцлийн хөдөлгөөнд Францын Үндэсний фронт намын лидер Марин Ли Пен оролцоно гэдэг яриа гарчээ. Европ даяар өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнд АНУ-ын Нью Йорк хотод дэгдсэн “Волл Стриитийг эзэл” хөдөлгөөн нөлөөлсөн аж. Грект төсвийн хатуу бодлого явуулахыг эсэргүүцсэн орон даяар өрнөж, ажил хаялтууд зарлаж байгаа юм. Европ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж буй ийм үед Францын Ерөнхийлөгч Николя Саркози Парис хотын Трокадерод уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа нь үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс шүүмжлэлтэй тулгарчээ. Үйлдвэрчний эвлэлүүд тавдугаар сарын 1-ийг ажилчдын хөдөлгөөний уламжлалт өдөр гэж үздэг юм байна. Испанийн Мадрид хотод ажилгүйдэл улам нэмэгдэж буйг эсэргүүцсэн хөдөлгөөн ид өрнөж байгаа бол Португалид үйлдвэрчний эвлэлүүд мөн л төсвийн хатуу бодлого, ажилгүйдлийн түвшин өндөр байгааг эсэргүүцэн жагсч байгаа гэнэ.

ОХУ-д ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан В.Путиныг эсэргүүцсэн үндсэрхэг үзэлтнүүд, коммунистуудын хөдөлгөөнүүд нэгдэн, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж