Замын барилгын хяналтыг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Замын барилгын хяналтыг сайжруулна

Ядуурлыг бууруулах Японы сангийн хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Техникийн туслалцаа 7844, Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Төслийн хүрээнд Авто зам хариуцсан агентлаг, байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг бэхжүүлэх, замын сангийн зохион байгуулалтыг шинэчлэх ажээ. Мөн Авто замын зөвлөлийг сэргээн байгуулах, Авто замын газрын төслийн удирдлага болон худалдан авалтын чадавхийг нэмэгдүүлэх, замын барилгын ажлын хяналтыг гэрээлэн гүйцэтгүүлэх систем нэвтрүүлэхээр болжээ. Цаашилбал, Улаанбаатар хотын замын сүлжээнд зориулан зам засвар, арчлалтын стратеги болон стандарт баримт бичгийг боловсруулах, Авто замын газрын төсөл төлөвлөх, үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх, Засгийн газрын баталсан “Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хянаж олон нийтэд мэдээлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж