БНХАУ-ын ЭМ-ийн сайд айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын ЭМ-ийн сайд айлчилна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын урилгаар БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэ айлчлал нь БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдын Монгол Улсад хийж байгаа анхны албан ёсны айлчлал юм. Айлчлалын үеэр Эрүүл мэндийн сайд нар хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах юм. Монгол Хятад хоёр улс төлөвлөгөөний дагуу цаашид халдварт өвчний тандалт судалгаа, уламжлалт анагаах ухаан, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж ажиллах юм байна.

                            Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж