Америкт дахин коран судар шатаажээ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Америкт дахин коран судар шатаажээ

Америкийн Христийн сүмийн номлогч Терри Жоннс гэгч коран судрыг шатаасан
байна. Тэрбээр лалын шашныг харгислал ихтэй, хүний эрхийг уландаа
гишгэсэн зүйл номлодог хэмээн эсэргүүцлээ удаа дараа илэрхийлсээр байдаг
юм. Коран судрын хэд хэдэн хувилбарыг шатаасан байна. Афганистаны
эсэргүүцэл дахин гарах вий хэмээх сэжиг ч энэ мэдээллийн дараа төрж
байгаа хэмээн БиБиСи мэдээлжээ. Өнгөрсөн онд ч мөн Америкийн хэсэг цэрэг
коран судрыг шатааж байгаа бичлэгээ сайтууд дээр тавьсан нь Афганийн
эрх баригчдын дургүйг хүргэж эмх замбараагүй байдал үүсгэж байжээ.
Тухайн үед төрийн тэргүүн Барак Обама энэ асуудалд уучлал хүсэн
ярилцлага өгч байсан ч Афганийн ард иргэд ихэд дургүйцэж байгаа аж.

Б.Золзаяа
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж