Улс төрийн ураг садан

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Зиндаа зиндаагаараа гэгчээр улс төрийн эрхэмүүд худ ураг болсон нь цөөнгүй байдаг. Тэдний нэг нь УИХ-н тамгын газрын дарга Ц.Шаравдорж билээ. Түүний хоёр дахь азтай амьдрал болсон гэргий Ц.Эрдэнэчулууны охин Мандхай Ө.Энхтүвшин гишүүний ууган хүү Золбооттой гэр бүл болж аав ээж бололцоод  удаж буй. Золбоотын хувьд Америкийн Индианагийн их сургуулийг дүүргэсэн. Оюутан ахуй цагаасаа л аавынхаа сонгуулийн сурталчилгаа, улс төрийн ажилд хүчээ өгч ажиллаж явсан тухшлагатай залуу ыоловсоэ хүчин. Аавыгаа өвчсөн юм шиг дуурайсан түүнийг цэмцгэр дэгжин, карьерист залуу хэмээн үеийнхэн нь үнэлдэг. Харин Мандхай бол ээжийгээ дуурайсан өндөр боловсролтой бас ч гэж ханийгаа алдсан ээжийнхээ хажууд ганц түшиг нь болж явсан зовлон амссан бүсгүй. Гэлээ ч бие хаагаа аятайхан аваад явчихдаг нь хаа очиж хэн хүний нүдэнд илхэн. Хар багаасаа хамт тоглож өссөн хоёр нэгэн гэр бүл болсон нь ирээдүйн элит хосуудын тоог нэгээр нэмсэн юм.

Эх сурвалж: www.grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж