Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Blizzard цомхотгол хийнэ

Дэлхийн хамгийн олон хүн тоглодог "World of Warcraft" тоглоомыг үйлдвэрлэгч “Blizzard Entertainment” компани 600 ажилтнаа халахаар болсноо мэдэгджээ.

AFP-ийн мэдээлснээр компанийн Калифорни дахь салбар болон идэвхжүүлэлтийн багийнхны 90 орчим хувийг орон тооны цомхтголд оруулсан аж. Компанийн гүйцэтгэх захирал Майк Морхайме мэдэгдэлдээ “Үнэнийг хэлэхэд World of Warcraft тоглоомноос ямар ч хөгжлийг олж харахгүй байна. Тоглоомд өөрчлөлт гарсан зүйл алга. Бид зах зээлээ бага багаар алдаж байгаа учраас ашиггүй ажлын байрыг хэвээр хадгалахыг хүсэхгүй байна” гэжээ.

“Цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр чанартай тоглоом бүтээхэд анхаарснаар бизнесийнхээ насжилтыг уртасгаж чадна. Ажилтнуудыг халснаар компанийн үйл ажиллагаанд доголдол учрахгүй” хэмээн Майк Морхайме онцолсон байна.

“Blizzard” компани  “Diablo III”-ыг гаргасныхаа дараа “World of Warcraft: Mists of Pandaria", "Blizzard DOTA" болон "StarCraft II: Heart of the Swarm" гэх мэт тоглоомуудыг бүтээхээр ажиллаж байгаа аж. Тус компани “Warcraft” тоглоомоо 1994 оноос хойш гаргаж байна. Уг цуврал тоглоом нь өнгөрсөн хугацаанд 11 удаа шинэчлэгджээ. Тоглоом сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол өрсөлдөөн “Warcraft” болон “Counter strike” тоглоомд явагддаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж