"Долдугаар сарын 1"-ний хэргээр шүүгдэж буй цагдаагийн экс удирдлагууд өмгөөлөгчөө сонгохоор Нийслэлийн өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалттай энэ сарын 24-нөөс эхлэн танилцаж эхэлсэн. Өмгөөлөгч О.Алтангэрэл цагдаагийн экс дарга нарт өмгөөлөгчдөө сонгоход нь туслаж эхэлсэн байна. Учир нь түүнд Өмгөөлөгчдийн холбооноос цагдаагийн экс удирдлагуудад өмгөөлөгч сонгон авахад нь туслалцаа үзүүлэх үүрэг өгсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхээс олгосон зөвшөөрөл олгожээ.
Мөн Сүхбаатар дүүргийн шүүхээс МӨХ-нд "Хурандаа нарын хэрэгт өмгөөлөгч томилж өгнө үү" гэсэн хүсэлтийг энэ сарын 20-нд тавьсан аж. Хүсэлтийн дагуу МӨХ-ноос шууд хүний нэр тулгаж болохгүй, хурандаа нарын өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэх ёстой гэж үзээд ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэгт МӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхзаяа, З.Сүхбаатар Ж.Эрдэнэбаатар нар багтсан байна.
Д.Жаргал