Тендер гэдэг нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл явц.Өөрөөр хэлбэл улсын төсвөөс хөрөнгийг нь гаргаад хувийн хэвшлийнхнээр ажил, үйлчилгээ гүйцэтгүүлж, бараа худалдан авч байгаа хэргэ юм. Гэтэл хуулийн дагуусонгон шалгаруулалт зарлан гүйцэтгэдэг энэ үйл ажиллагааг мөнгө олох нэг суваг, ашиг орлогын бялуу болгосон нь харамсалтай. Үүний сонгодог гэмээр жишээ бий шүү дээ. “Буман нарны гэрэл” хөтөлбөрийн тендерийн будлиан, хуучнаар ТЭХЯ дээр нэг шөнийн дотор шалгаруулсан салхин сэнсний тендер гээд л.
Хамгийн гол нь тендерийг Засгийн газраас үүрэг болгосон хугацаанд нь зарлан, дүгнэдэггүй нь цаг нөгцөөх, улмаар богино хугацаанд бага хөрөнгөөр ажил, үйлчилгээг гүйцэтгэн, их ашиг унагах боломжийг нээж өгч байна. Тендерийг оройтож зарладгийн шалтгаан нь тухайн төрийн байгууллага зохион байгуулалт муу, тендерийн асуудал эрхлэсэн албан тушаалтнууд нь хариуцлагагүйтэй холбоотой байдаг гэнэ. Мөн зураг төсөвгүй тендер зарладгаас энэ нь хугацаа алдахад хүргэдэг байна. Үүнээс гадна зам, барилгын тендерт газрын зөвшөөрөл авах, барилгын зургийг экспертээр батлуулахад нэлээд хугацаа шаарддаг ажээ. Энэ бүхэн бүгд хүний хүчин зүйлээс хамааралтай зүйлс. Шалтгаан гэхээсээ шалтаг. Тендер зарлах ажил дээрх шалгалтаар оройтсон бол хариуцлага тооцох эзэн тодорхой байж таарна. Хармсалтай нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 2005 онд батлагдсанаас хойш нэг ч албан тушаалтанд ийм хариуцлага тооцож байсангүй. Гэтэл тендер шалгаруулалт ийм хариуцлага тооцож байсангүй. Гэтэл тендер шалгаруулалт жил бүр оройтдог. Уг нь өнгөрсөн жил дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хариуцлагын асуудлыг чангатгасан боловч хармсалтай нь уг хууль ирэх 10 дугаар сарын нэгнээс үйлчилж эхэлнэ. Тиймээс энэ жилийн тендер хуучин жишгээрээ явна. Жил бүрийн зарласан нийт тендерийн 30 орчим хувь нь хүчингүй болдог байна. Энэ нь тендерийн баримт бичиг шаардлага хангаагүй, эсвэл тухайн тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн чадавхи сулаас болдог гэнэ. Гэтэл жилээс жилд улсын хэмжээнд зарладаг тендерийн тоо өссөөр байгаа. Өнгөрсөн жил 1600 орчим тендер зарлаж байв.Өчигдрийн байдлаар 975 тендер зарлаад байгаа нь нийт тендерийн 30 хувь гэдгийг албаны хүн хэлж байна. Тэгэхдээ энэ жил 3200 гаруй тендер зарлах нь. Тооны хувьд ийнхүү эрс өссөн атал алгаруулалт нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ жилийн турш тендер шалгаруулалт үргэлжлэх нь.