Хьюстоны шарилыг тонохоос эмээж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Хьюстоны шарилыг тонохоос эмээж байна

Дуучин Уитни Хьюстоны хамаатнууд түүний шарилыг дээрэмчид тонохоос сэргийлж, цементлэх шийдвэр гаргажээ. Учир нь түүний эдэлж хэрэглэж явсан 500,000 фунт стирлингийн үнэт эдлэл сэлтийг авсанд нь хамт булсан гэнэ. Дуучны шарилыг Нью Жерсигийн 24 цагийн харуул хамгаалалттай оршуулгын газар эцгийнх нь шарилын дэргэд оршуулсан юм. Гэвч попын харвасан одын ээж түүний шарилыг буруу сэтгэлтнүүд хөндөх вий гэхээс санаа нь зовж байгаа аж. Холливудын алдартнуудын оршуулгын газрын буяны ажилтан дуучны ээжийн саналыг зөв гэж үзэж байгаа гэнэ. Уитни Хьюстоны ээж Сиссид хэд хэдэн хэвлэлийн газар охиных нь амьдралаар ном бичих санал тавьжээ. Харин Сисси охиныхоо мансууруулах бодист хэр гүн автсан талаар болон түүний нөхөр байсан Бобби Брауны харилцааны талаар дэлгэхийн тулд долоон оронтой тоогоор хэмжигдэх гэрээ байгуулсан гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж