НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын захирал ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын захирал ирнэ

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага болох ЮНИДО-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла энэ сарын 6-8-нд манай оронд албан ёсоор айлчлахаар болсон байна. ГХ-ны сайд Г.Занданшатар, ЮНИДО-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла нар Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО-гийн хооронд хамтран хэрэгжүүлж байгаа “Техникийн хамтын ажиллагааны цогц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, түүний санхүүжилт, Монгол Улсад хэрэгжүүлж буй, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн асуудлаар санал солилцох ажээ.

Кандэ К.Юмкелла манай орны аж үйлдвэрийн салбарын асуудал эрхэлсэн төрийн яамд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаач, оюутнууд, Улаанбаатар хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат ажилтнуудад зориулан “Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх бодлого” сэдвээр ГХЯ-нд лекц уншина хэмээн ГХЯ-ны хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж