Аяны хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёлын газар, Хөгжимт жүжгийн театр, Угсаатны зүйн музей, Нийтийн номын сангаас жар орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч бүх сумдаар тойрон концерт жүжиг тоглож, шинэ ном, үсчин зурагчнаар үйлчилж, соёлын иж бүрэн цогц үйлчилгээг хөдөөгийнхөнд хүргэж байна. Төр засаг, аймаг, орон нутгийн удирдлагаас соёлын талаар баримталж буй бодлого зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тайлбарлан таниулж, соёлын биет болон биет бус өв, түүн дотор монгол үндэсний хувцас нь соёлын биет өв болох тухай лекц уншиж, соёлын биет болон биет бус өвийг судлан баримтжуулж хамгаалтанд авах ажлыг сумдад хийж байна.
“BBS” телевизтэй хамтран “Тал нутгийн үлэмж авьяастан” цэнгээнт шоу нэвтрүүлэг зохион байгуулж байна.