Оросын Лада Их Британид дахин зарагдаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Оросын Лада Их Британид дахин зарагдаж магадгүй

Оросын “Лада” загварын автомашин 13 жил завсарласны дараа Их Британийн
зах зээл дээр дахин гарч магадгүй гэж “Daily Mail” сонинд бичсэн байна.
“Renault” компани Оросын хамгийн том автомашин үйлдвэрлэгч “АвтоВАЗ”
компанийн 25 хувийг эзэмшдэг бөгөөд Их Британийн зах зээл дээр хямд
үнийн ангилалд багтах автомашин нийлүүлэхээр бэлтгэж байна. Эдийн засаг
уруудаж байгаа өнөө үед Оросын “Лада” сайн тохирно гэж Францын
автомашины үйлдвэрлэгч тооцоолж байна. “Их Британи бол Лада загварын
автомашин амжилттай зарагдаж байсан цөөхөн зах зээлүүдийн нэг нь. Одоо
бол “Лада” зах зээл дээр дахин гарч ирэхэд тохиромжтой цаг гэдэгт би
итгэлтэй байна” гэж “Renault” компанийн дэд захирал Steve Norman ярьж
байна.

Лада автомашиныг 1992-1997 оны хооронд Их Британид угсарч
байсан хэдий ч тус улсын автомашинд тавьдаг аюулгүй байдлын болон
байгаль орчны шалгуурыг хангахгүй байсан тул эцэст нь Их Британид
зарахаа больсон. Шинээр Их Британийн зах зээлд гаргах Лада 7,500
ам.долларын үнэтэй байх болно. Харин Оросын автомашин хэр амжилттай
зарагдах талаар Британийн хэвлэлийнхэн эргэлзэж байгаа бөгөөд Лада
машиныг “1980-аад оны үеийн хямдхан мотортой, дугуйтуй лааз” гэж нэрлэж
байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж