Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтсээс хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн аварга шалгаруулах өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2012” уралдаан саяхан болов. Уралдааны зорилго нь хүүхэд багачуудын монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохион бүтээх, туурвих урлагт сургах юм. Уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн 6-9, 10-11-р анги гэсэн хоёр насны ангиллаар зохион байгууллагдсан. Уралдаанд 17 сумын 40 гаруй өсвөрийн яруу найрагч өрсөлдлөө.
6-9-р ангийн ангилалд 19 сурагч өрсөлдөж, тэргүүн байрт Архуст сумын сурагч М.Бямбасүрэн, дэд байрт Заамар сумын Шижир-Алт тосгоны сурагч Б.Анхбаяр, удаах байрт Баян сумын сурагч Д.Долгорсүрэн, тусгай байрт Бүрэн сумын сурагч Д.Өлзийдаваа нар шалгарлаа. Харин 10-11 дүгээр ангийн ангилалд 21 сурагч оролцож, тэргүүн байрт Алтанбулаг сумын сурагч Х.Жадамбаа шалгарав.Уралдааны тэргүүн байрт шалгарсан хоёр сурагч улсын уралдаанд оролцох эрх авчээ.
Г.Хишигсүрэн /Төв аймаг/