Өмнөговьд нөөцийн мах худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Өмнөговьд нөөцийн мах худалдаанд гарлаа

Монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүн болох махны үнэ огцом өссөн нь ард түмний амьдралд ихээхэн нөлөөлөх болсон.  Монгол Улс хүн амаасаа хэд дахин их малтай ч махны үнэ тэр хэрээр хямд байж чаддаггүй. Махны үнийн өсөлтийг нь барих үүднээс Засгийн газрын шийдвэрээр жил бүр нөөцийн мах бэлтгэн хэрэглэгчдэд хүргэж байгаа.

Засгийн газрын тогтоолын дагуу орон нутгийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан мах нөөцлөн борлуулах ажил Өмнөговь аймагт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд нөөцийн мах борлуулах ажилд гурван аж ахуйн нэгж өрсөлджээ. Сонгон шалгаруулалтын дагуу “Чин толгой нуур”, “Говийн гурван уул” компаниудтай гэрээ байгуулсан боловч “Говийн гурван уул” ХХК-ийн хөргүүртэй зоорь ашиглалтад ороогүй тул сонгон шалгаруулалтаас хасагджээ. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн нөөцийн махыг борлуулах ажлыг “Чин толгой нуур” ХХК гүйцэтгэж “Баян хараат” дэлгүүртээ худалдаж байна.

Энэ жил нөөцийн махыг худалдан борлуулах зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн хэмжээнд 20 тн мах нөөцөлсөн бөгөөд ямааны мах кг нь 3900, хонины мах кг тутамдаа 4200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж