С.Баярцогт: Төсвийн орлого 209 тэрбумаар нэмэгдэж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

С.Баярцогт: Төсвийн орлого 209 тэрбумаар нэмэгдэж байгаа

Сангийн сайд С.Баярцогт өчигдөр 2010 оны төсвийн тодотголыг УИХ-ын
даргад өргөн барьсан. Төвийн тодотголын яагаад эхний хагас жилд хийх
болсон талаарх сэтгүүлчдийн асуултад С.Баярцогт сайд ингэж хариуллаа.

-Энэ
удаагийн төсвийн тодотголд дараах гол өөрчлөлтүүд орсон. Орлогын хувьд
төсөв батлах үеийнхээс 364.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт орлого 2.7
их наяд болж байгаа. Зарлага мөн 465.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт
зардал 3.2 их наяд төгрөг болж байна, төсвийн нийт алдагдөал 460.3
тэрбум төгрөг байгааг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 6.4
хувьтай гарч байна.

-Төсвийн алдагдал 6,4 хувьд хүрсэн нь
олон улсын санхүүгийн байгууллагуудын анхаарлыг хэр их татах бол?

-Олон
улсын валютийн сантай тохирсноор бид төсдийн алдагдлыг таван хувьд
барих ёстой. Үүнд банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотой, “Зоос” банк
болон төрийн банктай холбоотой 150 тэрбум төгрөгийн хүүг төсвийн
алдагдалд тооцохгүй гэж ОУВС-тай тохиролцсон учраас алдагдал 360.3 буюу
төсвийн нийт алдагдал таван хувьд багтаж байгаа. Энэ үзүүлэлтүүдээ
хангахгүй бол олон улсын байгууллага болон хандивлагч байгууллагуудаас
өгөх тусламжийг авч чадахгүйд хүрэх юм. Мэдээж хэрэг тодотгол хийж
байгаа шалтгааныг хүмүүс сонирхож байгаа байх. Төсөв батлах үед бид 2010
оны төсөвт зэсийн үнийг 5800 ам.доллараар тооцсон. Одоо төсвийн
тодотголд өргөн барьснаар 7500-ам.доллар болж, төсвийн нийт орлого бол
209.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж байгаа. Алтны хувьд 2010 оны
тодотголд нэг унци алтыг 900 ам.доллараар тооцож байснаа өнөөдөр дэлхийн
зах зээлтэй харьцуулаад 1100 ам.доллар болгож, төсвийн орлого 25.2
тэрбум төгрөгаар нэмэгдэж байгаа.

-Төсвийн тодотголд
Оюутолгойгоос орж ирэх татварыг нэмэгдүүлсэн үү?

-Оюутолгойн
гэрээ үзэглэгдэж, хийхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэх үүргийг
Оюутолгой компанид өгсөн учраас Оюутолгойн төслөөс орж ирэх орлогыг 50.3
тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Урьд онуудад үүссэн өр авлагыг
барагдуулахад зориулж 50 гаруй тэрбум төгрөгийг нэмэгдүүлэн төсөвт
суулгаж өгсөн. Ингээд орлого маань 366.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж
байгаа. Зарлага талдаа бол бас олон зүйлийг шийдэхээр болж байна. 2008
оноос хойш цалин тэтгэвэр, тэтгэмжийн тал дээр эдийн засгийн хямралын
улмаас нэлээд асуудлыг шийдэл хойш тавьж ирсэн орхисон. Гурав дахь
жилдээ орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа учир гурван талт
хэлэлцээрээр Ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлтэй
тохиролцсоны дагуу аравдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр тэтгэмжийг
гучин хувь нэмэгдүүлэхээр боллоо. Үүнд нийт дүнгээр 78.2 тэрбум төгрөг
зарцуулахаар болж байгаа.
Мөн эрчим хүчний халаалтын үнийн зөрүүнд
20.9 тэрбум төгрөг зарцуулах, ЕБС-ийн сурагчдад зардлыг нэмэгдүүлэхэд
7.4 тэрбум төгрөг, мөн алдарт эхийн одонтой эхчүүдэд нэг удаад олгох
тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлэхэд 8.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа.
2009 онд олгогдох ёстой хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох мөнгөн
тусламж, шинэ төрсөн хүүхдийн мөнгө гээд 1.4 тэрбум төгрөгийг нөхөж
олгож байгаа. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, “Монгол мал” хөтөлбөрийн
хүрээнд 3.8 тэрбум төгрөг, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх таажиллагаанд
таван тэрбум төгрөг, эрүүл мэндийн урсгал зардалд 3.1 тэрбум
төгрөгийгсуулгаж өгсөн. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зүгээс төсвөө
хэмнэх, нэмэлт орлогын эх үүсвэр олох ажлыг урамшуулах үүднээс төсвийн
давсан орлогоос төсөвт байгууллагуудад эргүүлж олгох мөнгийг 2008-2009
онд ерөөсөө суулгаагүй байсан. Тиймээс 2010 оны төсөвт 2.5 тэрбум төгрөг
суулгаж төсвийн хэмнэлт гаргах, нэмэлт орлого олох тохиолдолд эргэж
урамшуулдаг механизмыг сэргээж байгаа.

-2009 оны төсвийн
гүйцэтгэлийг УИХ-аар хэзээ хэлэцүүлэх вэ?

-Төсвийн
гүйцэтгэлийн хувьд бол жил болгоны тавдугаар сарын 1-ний дотор өргөн
барьж УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. 2009 оны хувьд орлого нэг их наяд 431
тэрбум, зарлага нэг их наяд 746 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг өргөн
барьж УИХ-аар хэлэлцүүлнэ. Үүнийгээ дагалдуулаад Засгийн газрын
санхүүгийн тайланг бүхэлд нь хэлэлцүүлнэ. Энэ удаа орон нутгийн болон
төрийн зуун хувь өмчтэй газруудыг тайландаа бүрэн хамруулсан зэрэг шинэ
зүйл байгаа. Хүүхдийн мөнгөний тухайд төсөв арванхоёрдугаар сарын 31-ээр
дуусдаг. Манайд хийгдэж байгаа төсвийн гүйцэтгэлээр арванхоёрдугаар
сарын 31-нд төрсөн хүүхдүүд төрсний дараа бүртгэл хийлгээд мөнгөө авах
гэхээр тооллогод орж чадахгүй төсвийн жилийг дуусгадаг. Шинэ гэр бүл мөн
адил. Тэгэхээр үүнийг зохицуулах үүднээс шинэ залуу гэр бүл, шинэ
төрсөн хүүхэд, хүүхдийн мөнгийг нөхөн олгож байгаа юм.

Б.Алтансүх  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж