“Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд Замын цагдаагийн газрын хэлтэс, тасгийн дарга нар оюутан залуусыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй хөдөлгөөнд оролцох мэдлэг олгох зорилгоор сургалт явуулжээ. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах“ сэдэвт сургалтад МУИС, ЭМШУИС, ШУТИС, ХААИС, СУИС, Радио телевизийн дээд сургууль болон зарим их, дээд сургуулийн оюутнууд оролцсон байна.
Зам тээврийн осолд өртөж хохирсон хүмүүсийн олонх нь 18-35 насны залуус байдаг аж. Мөн сүүлийн жилүүдэд зам тээврийн ослын улмаас оюутан сурагчид эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах нь нэмэгдэж байгаа тул дээрх сургалтыг явуулжээ.
Д.Жаргал