Аль-Каидагийн баримтуудыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Аль-Каидагийн баримтуудыг илрүүлжээ

“CNN” агентлаг Германы “Die Zeit” сонины материалд үндэслэн  “Аль-Каида” бүлэглэлийн талаар чухал баримт олдсон талаар нийтэлсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард Максуд Лодин нэртэй 22 настай австрийн иргэн Пакистанаас Унгараар дамжин Австри явахаар төлөвлөж байжээ. Түүнийг Берлинд явж байхад нь цагдаа нар саатуулж шалгаад дотуур өмднөөс нь мэдээлэл хадгалагч SD карт болон USB флаш илрүүлсэн байна. Тэдгээр картуудад ёс бус агуулгатай хоёр видео байсан тул түүнийг порнограф дэлгэрүүлэхээр завдсан хэрэгт буруутгажээ.

Гэвч цагдаагийнхны хийсэн шалгалтын явцад хэдхэн минут үргэлжлэх хоёр бичлэгийн эзлэх хэмжээ нь бүхэл бүтэн мэдээлэл дамжуулах төхөөрөмжийн зайг дүүргэсэн байсны зэрэгцээ видео бичлэгийн чанар хэт муу байсан нь тэдний гайхашралыг төрүүлсэн байна.

Хоёр картыг шинжилгээнд өгч, хэдэн долоо хоногийн дараа "Kick Ass", "Sexy Tanja" нэртэй бичлэгүүдийн  ард “Аль-Каида” бүлэглэлийн зуу гаруй баримт нуусан байсныг илрүүлжээ.

Баримтуудын дунд араб, англи, герман хэл дээр бичсэн Коран судраас гадна ирээдүйд Европт үйлдэх алан хядах ажиллагааны төлөвлөгөөнүүд болон өмнө нь үйлдсэн террорист халдлагуудыг тодорхой бичсэн байсныг тогтоосон аж. Тухайлбал, 2008 онд 164 хүн амиа алдсан Энэтхэгийн  Мумбай хотын халдлагын талаар тодорхой өгүүлсэн байжээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж