Хөвсгөлд өмчийн тооллого үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд өмчийн тооллого үргэлжилж байна

Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллого үргэлжилж энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Энэ хүрээнд Хөвсгөл  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 26 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд орон нутгийн өмч, хөрөнгийн улсын үзлэг тооллого явуулах ажлыг  удирдан зохион байгуулах  төв  комиссыг  Хөвсгөл аймгийн Засаг даргаар ахлуулан томилсон.

Өмч, хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг байгууллагын даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг ТӨХ-ны тогтоолоор батлагдсан заавар, журмын дагуу зохион байгуулах бөгөөд батлагдсан маягт, хүснэгтийн дагуу хөрөнгийн мэдээллийг цуглуулах юм. Мөрөн сумын харьяа орон нутгийн өмчит хуулийн этгээд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний орон нутгийн өмчит хэлтэс, албад тавдугаар сарын 05-ны дотор, сумдын орон нутгийн өмчит хуулийн этгээд энэ сарын 25-ны дотор төв комисст мэдээгээ ирүүлэх ёстой. Хари төв комисс байгууллага бүрээр хяналтын тооллого хийж, аймгийн хэмжээний нэгтгэлийг аймгийн  ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулан нэгдсэн дүн, тайланг баталгаажуулж зургадугаар сарын 25-ны дотор ТӨХ-д хүргүүлнэ.

Төв комисс хяналтын тооллогыг хийхдээ үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийг нэгбүрчлэн үзэж, бусад хөрөнгийг түүвэрчилж хяналт хийхээс гадна улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр бий болсон зам, гүүр, далан, суваг, олон наст ургамал, нийтийн эзэмшлийн байгууламжийг тооллогод бүрэн хамруулахад хяналт тавьж ажиллана.

Улсын тооллоготой явуулахтай холбогдуулан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нягтлан бодогч нарт сургалт семинар өгч, гарын авлага материалаар хангасан байна.

 Хөвсгөл аймаг / орон нутгийн өмчийн алба /
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж