
Өмгөөлөгч О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх” гэсэн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг нийгмийн байдал, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэснийг тус тус зөрчиж байна” гэж гомдол гаргасан байна. Түүний өргөдлийн дагуу үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 9-ний өдөр болох юм байна.
Ш.Чимэг