Чөлөөтийнхөнд “Asics” фирмийн хувцас гардууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөнд “Asics” фирмийн хувцас гардууллаа

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд тэргүүн, аварга Д.Сумъяабазар чөлөөт бөхийн шигшээ багт харьяалагддаг тамирчдад “Asics”фирмийн хувцас бэлэглэлээ. Шигшээ багийн тамирчдад “Asics” фирмийн хувцас гардуулах арга хэмжээг аваргын удирддаг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас ивээн тэтгэжээ.
Тамирчдад фирмийн хувцас гардуулах ёслол16 цагтСпортын төв ордонд болж, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар болон Японы “Asics” фирмийн төлөөлөгч, “Асашёорюү сан”-гийн менежер Э.Сайнсанаа, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд оролцлоо.  Дашрамд сануулахад, Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 12-16-ны өдрүүдэд Энэтхэгийн Дели хотод болох насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж