Засаг даргын зөвлөл хуралджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Засаг даргын зөвлөл хуралджээ

Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд болжээ. Уг хуралдаанаар Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын / ОНӨҮГ/ өнгөрсөн оны бизнес төлөвлөгөөний биелэлт үр дүнг хэлэлцсэн байна. Тус аймагт ОНӨҮГ  тав байдаг бөгөөд эдгээрээс зарим  нь ашигтай ажилласан бол алдагдалтай ажилласан газар ч байгаа юм байна. Тухайлбал “Хөвсгөл дулаан” ХХК 494,8 сая, “Могой гол” ХХК 15,0 сая, УСНААК 65,5 сая төгрөгийн ашигтай ажилласан байхад “Хөвсгөл эрчим хүч” ХХК 684,3 сая, “Хөвсгөл ус чандмань” ОНӨҮГ  157,8 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Эдгээр ОНӨҮГ-ын нийт дүнгээр 429,5 сая төгрөгийн авлагатай, 848,4 сая төгрөгийн өглөгтэй байгаагаас “Хөвсгөл ус чандмань” 316,4 сая төгрөгийн өртэй гарчээ. Алдагдалтай ажилласан “Хөвсгөл эрчим хүч” ХХК, “Хөвсгөл ус чандманьу компаниудыг Засаг даргын зөвлөлийн гишүүд цаашид алдагдалгүй ажиллахыг сануулж, бизнес төлөвлөгөөгөө нарийн хийж байхыг үүрэг болгосон гэнэ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж