Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тохиодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Шинэ дуу хоолой” хэмээх дугуй ширээний ярилцлага зохион байгуулах гэж байна. Ярилцлагад хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдах ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, хэвлэлийн эрх чөлөө нийгмийг өөрчлөх хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна “Чанартай мэдээлэл олж авахад учирч буй бэрхшээл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах нь”, “Шинэ орчин дахь хэвлэл мэдээлэлд тулгарч буй асуудал” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.
“Шинэ дуу хоолой” дугуй ширээний ярилцлага өнөөдөр 14.30 цагт ННФ-ын хурлын танхимд эхэлнэ. Мөн өнөөдөр 18.30 цагт жил бүрийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр гардуулдаг “Үнэний төлөө” шагнал гардуулах ёслолын ажиллагааг “Силк роуд” ресторанд зохион байгуулах ажээ.
М.АРИУНЖАРГАЛАН