Хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд зөрчлийг арилгах, ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдөд зориулсан орон сууцны хорооллыг Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамруулах асуудлаар хамтран ажиллах
Гурван талт зөвшилцлийн механизмын үр нөлөөг дээшлүүлэх, бүтэц, механизмыг бэхжүүлэх, аймаг, орон нутгийн түвшинд ажиллаж байгаа гурван талт салбар хороодыг санхүүгийн хувьд дэмжих, үйл ажиллагааг тогтмолжуулах
Ашигт малтмал ашигласаны дараа байгаль экологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийлгэж, хамтран хяналт тавих, Хууль бус үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоох чиглэлээр хамтран ажиллах, Ашигт малтмал, түүхий эдийг гадагш нь гаргах бус, аж үйлдвэрлэлийн парк байгуулах, ажлын байр бий болгох, Уул уурхайгаас олж буй орлогоос орон нутгийн нийгмийн хамгааллын сан байгуулж сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих нийгмийн түншлэлийн тэгш оролцоо бүхий бүтэц ажиллуулах зэрэг зорилтуудыг гэрээнд тусгажээ.