Сумочид тавдугаар сарын 21-нд Монголд ирэх бөгөөд даян аварга Г.Өсөхбаяр, залуу аварга С.Мөнхбат тэргүүтэй үндэсний бөхийн цолтнуудтай тавдугаар сарын 23-нд сагсан бөмбөгөөр “тулалдана”.
Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү тэргүүтэй хүчтэнүүд өмнө нь 2005 онд “Их Монголын алтан одод” нэртэй сагсан бөмбөгийн шоу тоглолтыг зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ удаагийн тоглолтыг Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40, Монгол хүн мэргэжлийн сумогийн дэвжээнд барилдаж эхэлсний 20 жилийн ойд зориулж байгаа ажээ. Тэмцээний орлогоо буяны үйлсэд зориулах сумочид болон үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн халз тулааныг “Хакухо” сан, “TLG-13” төрийн бус байгууллага, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ, “Мон лаа” компаниуд хамтран зохион байгуулна.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ирэх баасан гаригт болох хэвлэлийн хурлын үеэр өгөх тухайгаа Зохион байгуулагчид хэллээ.