БНСУ-ын Пёнтекши хотноо эмэгтэйчүүдийн
24 дэхь, эрэгтэйчүүдийн 43 дахь удаагийн Ази тивийн хүндийг өргөлтийн
аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 22-30-ны хооронд болж
өнгөрлөө. Тус тэмцээнд шар тивийн 24 орны 240 тамирчид эмэгтэй долоон
жин, эрэгтэй найман жинд хүч сорилоо.

Манай улсын шигшээ баг олимпийн эрх авах зорилгоор эмэгтэй дөрөв,
эрэгтэй таван жинд 13 тамирчид оролцсоноос 63 кгд ОУХМ Н.Баярмаа 4-р
байр эзэлсэн амжилтыг үзүүлж бөгөөд хараахан олимпийн эрх авч чадаагүй
байна. Нийт 13 орон ямар нэгэн медаль авсанаас Хятад (18 алт, 13 мөнгө, 4
хүрэл), Иран (7 алт, 4 мөнгө, 4 хүрэл), Тайвань (6 алт, 3 мөнгө, 3
хүрэл) улсын байгууд тэргүүлсэн байна.
Тэмцээний зохион байгуулагч орон БНСУ нийт 20 медаль (5 алт, 8 мөнгө, 7 хүрэл) авсанаар дөрөвдүгээр байр эзэлжээ.