Далайн шуурганаар 100 гаруй хүн живжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Далайн шуурганаар 100 гаруй хүн живжээ

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт гаталга онгоц далайн шуурганд осолдсоноос 100 гаруй хүн живсэн талаар орон нутгийн цагдаагийн газраас нь мэдэгджээ.

Гурван зуугаад зорчигчтой гаталга онгоц Ассам мужийн Брахмапутра голд живсэн байна. 103 зорчигч сураггүй алга болж, бусад зорчигчид амьд гарчээ. Аюулгүй байдлын стандартыг хангаагүй, зорчигчдын тоог хэтрүүлсэн нь онгоц живэхэд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Шуурганы улмаас гаталга онгоц хоёр хэсэгт хуваагдсан аж. Брахмапутра голоор зорчигч байнга тээвэрлэдэг гаталга онгоц дээр ганц ч аврах хантааз байгаагүй бөгөөд зорчигчдын зарим нь хөлгийн тавцан дээрх бараа, таваар дээр сууцгааж байсан аж. Энэтхэгийн Ерөнхий сайд амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, алга болсон хүмүүсийг олох эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх, ослын хохирлыг арилгахад шаардлагатай арга хэмжээг авахыг үүрэгджээ. Энэтхэгт гаталга онгоц хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл боловч ихэнхдээ аюулгүй байдлын стандарт гэж огт байдаггүйгээс гадна даац хэтрүүлдэг нь хэвийн үзэгдэл гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж