Ломбардиа мужийн Меццегра тосгонд фашист үзэл суртлыг дагагч 200 орчим хүн цугларсан байв. Муссолини ба түүний нууц амраг Клара Петаччи нарын зурагтай самбарыг лам аравнайлсан байв. Энэ ёслолд тосгоны засаг захиргаа оролцсон ба тэд самбар байрлуулах зөвшөөрлийг өгсөн байв.
Дурсгалын самбар байрлуулах арга хэмжээгч Италийн нийгмийн бүгд найрамдах улсын дайчдын үндэсний холбоо (Unione Nazionale Combattenti della Repubblica Sociale Italiana) гэх фашист байгууллага гаргажээ. Энэ байгууллага нь Муссолинийн төлөө 1943-45 онуудад тулалдаж явсан ахмад дайчдыг нэгтгэдэг. Уг арга хэмжээг фашистуудтай байлдаж байсан партизануудын байгууллага буруутгасан байлаа.
Парти занууд 1945 оны дөрөвдүгээр сард Муссолини, Петаччи хоёрыг Швейцарид гарахаар явж байхад нь баривчлаад Меццеграгийн захын байшингийн дэргэд буудан цаазлаад дараа нь тэдний цогцосыг Миланд авчран олонд үзүүлж байв. Өдгөө дарангуйлагчийн шарил Предаппио хот дахь гэр бүлийнх нь бунханд байдаг. Өнөөг хүртэл Муссолини ба түүний нууц амраг хоёрын алагдсан байшинг хар зураасаар тэмдэглэсээр иржээ. Харин Предаппио дахь түүний бунханд жил бүр олон мянган жуулчид ба дарангуйлагчийг шүтэн бишрэгчид ирдэг.