Бөхмөрөнчүүд бүх лицензийг цуцлахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Бөхмөрөнчүүд бүх лицензийг цуцлахыг шаардав

Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд орон нутгийнхаа газар шороог хамгаалах хөдөлгөөн өрнүүлээд нэлээдгүй хугацаа болж байгаа билээ. Тэгвэл тус сумын иргэдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Бөхмөрөн суманд одоогоор дөрвөн ил уурхай, ашигт малтмалын долоо, хайгуулын есөн тусгай зөвшөөрөлтэй компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Дээрх хайгуул уул уурхайн олборлолт, ашиглалтын компаниудаас болж 16 мянга орчим га талбай талхлагдаж, голын ус, булаг шанд ширгэсэн, мөн бэлчээр талхлагдаж  газрын эвдрэл ихэссэн зэрэг олон сөрөг үр дагавар гарч байгаа талаар нутгийн төлөөлөгчид дурдаад Увс аймгаас сонгогдсон гишүүд, Ашигт малтмалын газар, Байгаль орчны яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хандсан ч тодорхой арга хэмжээ авч өгөхгүй байна. Иймээс Бөхмөрөн сумын иргэд дээрх төр, захиргааны эрх бүхий байгууллагуудад хандан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын бүх зөвшөөрлийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрлөөр компаниудад олгогдсон газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж