
Монгол улсын иргэд албан ажлаар тус улсыг зорихдоо Аймгийн ЗДТГ-аар дамжуулан Өвөр байгалийн хязгаарын Гадаад харилцааны яаманд мэдэгдэл хүргүүлж хил нэвтрэх ёстой юм. Гэвч иргэд өөрсдийн хариуцлагагүй, хэнэггүй байдлаас болж цагийг нь тулгаж хил нэвтрэх гэж буйгаа мэдэгддэг зэргээс шалтгаалан ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байх тохиолдол нэлээдгүй гарч байгааг тус улсын холбогдох газраас сануулан мэдэгдэл ирүүлсэн байна.
Эх сурвалж : /Dornodbiz.mn/