Ширээний теннисний оюутны аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний оюутны аваргууд тодорлоо

Монголын оюутны спортын 2012 оны аварга шалгаруулах тэмцээн спортын 10 төрлөөр явагдаж байгаа ба волейбол, гандбол, заалны хөл бөмбөг, жудо, шатар, ширээний теннис зэрэг төрлүүд тэмцээний нэгдсэн заавар, хуваарийн дагуу аммжилттай зохион байгуулагдсан байна.

Хуваарийн дагуу ширээний теннисний тэмцээн нь өчигдөр ширээний теннисний “Оч” клуб дээр ганцаарчилсан, дан хос, холимог хос гэсэн гурван төрлөөр явагдаж, ШУТИС, МУИС, ҮБТДС, ДХИС, СЭЗДС, ХААИС, “Мон-Алтиус” БТДС, Ховд аймгийн “Ховд” их сургууль зэрэг 17 их, дээд сургуулийн эрэгтэй 51, эмэгтэй 35 тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа.

Ганцаарчилсан /эрэгтэй/:

  1. Б.Баатарсүрэн /МУИС/- Алт
  2. Э.Лхагвасүрэн /ШУТИС/-Мөнгө
  3. З.Анар /МУИС/-Хүрэл

Ганцаарчилсан /эмэгтэй/:

  1. Х.Цэндмаа /ҮБТДС/-Алт
  2. Т.Биндэръяа /ШУТИС/-Мөнгө
  3. Ч.Саруулсайхан /ХААИС/-Хүрэл

Дан хос /эрэгтэй/:

  1. Э.Лхагвасүрэн, Г.Алтаншагай /ШУТИС/-Алт
  2. З.Анар, Б.Баатарсүрэн /МУИС/-Мөнгө
  3. Б.Тамир, Ө.Энхбаатар /БХИС/-Хүрэл

Дан хос /эмэгтэй/:

  1. Б.Энхжин, Т.Биндэръяа /ШУТИС/-Алт
  2. Ч.Саруулсайхан, М.Эрдэнэсувд /ХААИС/-Мөнгө
  3. С.Агьзул, Э.Урангоо /МУИС/-Хүрэл

Холимог хос:

  1. Э.Лхагвасүрэн, Б.Энхжин /ШУТИС/-Алт
  2. Э.Баянмөнх, Д.Лхагвасүрэн /ҮБТДС/-Мөнгө
  3. Б.Цолмон, М.Эрдэнсувд /ХААИС/-Хүрэл

Байгууллагын нэгдсэн дүнгээр 29 оноогоор Б.Дорж дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид нэгдүгээр байр, 38 оноогоор Х.Сэлэнгэ дасгалжуулагчтай МУИС, 50 оноогоор Р.Лхамсүрэн дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг тамирчид тус тус 2, 3 дугаар байрын эзэд болжээ.

Энэ удаагийн оюутны улсын аваргын тэмцээн тавдугаар сарын 4-5-нд модон бөмбөг, 4-6-нд явган аяллын төрлөөр үргэлжилж, 7-11-нд сагсан бөмбөгийн төрлөөр явагдаж, өндөрлөнө.    

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж