Хуваарийн дагуу ширээний теннисний тэмцээн нь өчигдөр ширээний теннисний “Оч” клуб дээр ганцаарчилсан, дан хос, холимог хос гэсэн гурван төрлөөр явагдаж, ШУТИС, МУИС, ҮБТДС, ДХИС, СЭЗДС, ХААИС, “Мон-Алтиус” БТДС, Ховд аймгийн “Ховд” их сургууль зэрэг 17 их, дээд сургуулийн эрэгтэй 51, эмэгтэй 35 тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа.
Ганцаарчилсан /эрэгтэй/:
- Б.Баатарсүрэн /МУИС/- Алт
- Э.Лхагвасүрэн /ШУТИС/-Мөнгө
- З.Анар /МУИС/-Хүрэл
Ганцаарчилсан /эмэгтэй/:
- Х.Цэндмаа /ҮБТДС/-Алт
- Т.Биндэръяа /ШУТИС/-Мөнгө
- Ч.Саруулсайхан /ХААИС/-Хүрэл
Дан хос /эрэгтэй/:
- Э.Лхагвасүрэн, Г.Алтаншагай /ШУТИС/-Алт
- З.Анар, Б.Баатарсүрэн /МУИС/-Мөнгө
- Б.Тамир, Ө.Энхбаатар /БХИС/-Хүрэл
Дан хос /эмэгтэй/:
- Б.Энхжин, Т.Биндэръяа /ШУТИС/-Алт
- Ч.Саруулсайхан, М.Эрдэнэсувд /ХААИС/-Мөнгө
- С.Агьзул, Э.Урангоо /МУИС/-Хүрэл
Холимог хос:
- Э.Лхагвасүрэн, Б.Энхжин /ШУТИС/-Алт
- Э.Баянмөнх, Д.Лхагвасүрэн /ҮБТДС/-Мөнгө
- Б.Цолмон, М.Эрдэнсувд /ХААИС/-Хүрэл
Байгууллагын нэгдсэн дүнгээр 29 оноогоор Б.Дорж дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид нэгдүгээр байр, 38 оноогоор Х.Сэлэнгэ дасгалжуулагчтай МУИС, 50 оноогоор Р.Лхамсүрэн дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг тамирчид тус тус 2, 3 дугаар байрын эзэд болжээ.
Энэ удаагийн оюутны улсын аваргын тэмцээн тавдугаар сарын 4-5-нд модон бөмбөг, 4-6-нд явган аяллын төрлөөр үргэлжилж, 7-11-нд сагсан бөмбөгийн төрлөөр явагдаж, өндөрлөнө.