Дэлхийн шинэ аварга чансаа өгсчээ | News.MN

Дэлхийн шинэ аварга чансаа өгсчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн шинэ аварга чансаа өгсчээ

Жил бүр Будант Альбион Английн Шэффилд хотноо снүкерийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогддог уламжлалтай.Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун өрсөлдөөнтөй болж, ногоон тивээс  Их британид ирсэн Нэйл Робэртсон түрүүлсэн билээ. Австралийн Нейл Робертсон сүүлийн 27 жилд анх удаа далайн орнуудаас төрсөн дэлхийн аварга болсноос гадна 1980 онд Канадын Клифф Торбурн дэлхийн аваргад түрүүлснээс хойш анх удаа Англи, Ирландаас өөр улсын тамирчин дэлхийн аварга снукерч болсон юм. Тэрбээр дэлхийн аваргын цомоос гадна 250 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал хүртсэн бол өчигдөр гаргасан Дэлхийн шинэчилсэн чансааны 2-рт эрэмбэгдсэн  байна.Дэлхийн чансааг Шотландын Жонн Хиггинс тасархай тэргүүлсэн хэвээр үлдсэн бол шинэ Дэлхийн аварга Нэйл Робэртсон алдарт Р.Салливаны өмнө бичигдэх эрхтэй болжээ.Дэлхийн аварга  шалгаруулах тэмцээнд Р.Балливаныг хожсон али Картэр дөрөвт, Азийн төлөөл Хятадын Д.Жин Хуй шилдэг 5-т багтсан байна.Харин Дэлхийн аваргад аман хүзүүдсэн Г.Дотт 11-р байр руу дэвшсэн байна.

Score studio.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж