Сэжигтнүүдийн ам зургийг тараав

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Сэжигтнүүдийн ам зургийг тараав

Украйны Аюулгүй байдлын албанаас дөрөвдүгээр сарын 27-ний өдөр Днепропетровск хотод дэлбэрэлт үйлдсэн хэргийг зохион байгуулагч гэж сэжиглэгдсэн гурван хүний ам зургийг тараажээ.

Мөрдөн байцаалт гурван эрэгтэйг терроризмын хэрэгт сэжиглэж байна. Эхний хүн нь 40 орчим настай, 170 см-ийн өндөр, дунд зэргийн бие галбиртай, үс нь хар, жийнс  ба бараан өнгийн богино ханцуйтай цамц өмссөн байжээ. Хоёр дахь сэжигтэн нь 30 орчим насны, 180 см-ийн өндөртэй, бадриун биетэй, буржгар хар үстэй, хар жийнс, цэнхэр өнгийн жийнсэн цамцтай хүн байна. Гурав дахь туранхай 35-45 насны, дунд зэргийн өндөртэй, ар тийшээ самнасан шарагдуу тарчиг үстэй, брюк өмд, цагаан цамцтай хүн гэнэ.

Сэжигтний талаарх мэдээллийг +380955507547 утсаар эсвэл dopomoga@fregat.com гэсэн цахим хаягаар өгч олох гэнэ. Өмнө мэдээлснээр эрх баригчид террористуудын тухай мэдээллийг хоёр сая гривен буюу ойролцоогоор 248 мянган ам.долларын шагнал амлаад байна.

Үүний хажуугаар дэлбэрэлтийн харицлагыг интернэтийн нэгэн хэрэглэгч өөртөө авсан тухай мэдээ гарав. Agence France-Presse мэдээлснээр, Eurobomber  нэрээр тэр хүн нэг украин сайтад “хэргээ хүлээсэн” мэдэгдлийг тавьжээ. Харин албан ёсны эх сурвалжууд түүнийг хуурамч гэж нэрлэв.

Албан ёсны мэдээгээр Днепропетровск хотод дөрөвдүгээр сарын 27-ний өдөр дөрвөн бөмбөг дэлбэрч түүнд 30 хүн нэрвэгдсэн байв. Украины Аюулгүйн алба ба Дотоод хэргийн яам эдгээр террорын ажиллагааг тус орны улс төрийн байдалтай хамаагүй гэж мэдэгдсэн байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж