
Байгуулагдаад удаагүй ч үзэл санаа, зорилгын хувьд олны таашаал хүлээгээд байсан “Eco channel” сувгийг Нийслэлийн газрын албаны дарга н.Сундуй эзэмшиж байжээ. Шинэ хөрөнгө оруулагчидтай болсон тус суваг нийтлэл, нэвтрүүлгийн цараагаа тэлж, цацалтын хүрээгээ өргөтгөхөөр төлөвлөсөн байна. Зургадугаар сараас “Сансар” кабелийн хэрэглэгчдээр үзэгчийн тоогоо нэмэх “Eco channel” суваг нэвтрүүлэг талдаа, “Шонхор” телевиз мэдээ, мэдээлэл талдаа түлхүү бодлого барина гэж Кёкүшюзан Д.Батбаяр тооцоолж буй ажээ.
А.Талст