Увсын бөхчүүд илүү байна

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Увсын бөхчүүд илүү байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд Луу жилийн шилдэг дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдааны хэсгийн барилдаанууд өндөрлөсөн. Барилдаан эхэлсэн цагаас Увс аймгийн бөхчүүд илт давуу гэдгээ харуулаад авсан төдийгүй Дундговь аймгийг 27:9-ийн харьцаагаар илүүрхэн ялж, А хэсгийг тэргүүлсэн байна. Харин Говь-Алтайн Хантайширийнхан өчигдөр Баян-Өлгийн Бес Богда Бүргэдэд гуравхан даваа өгч ялалт байгуулан хэсэгтээ дэд байрт тунаж, дараагийн шатанд шалгарах эрхийг авчээ. Мөн Түшээт-Ханы аварга дэвжээ гурваар гарч 7-9 байрны төлөө өрсөлдөхөөр боллоо. Хувийн дүнгээрээ Т.Баасанхүү 29 даваагаар хэсгийн барилдааныг тэргүүлж байгаа ажээ. Барилдаан ирэх бямба, ням  гаригуудад Монгол бөхийн өргөөнд шигшээ барилдаанаар үргэлжлэх юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж