Булган аймгийн ахмадын хороо ажлаа дүгнэлээ. Энэ хүрээнд Бүрэгхангай сум нь аймгийнхаа тэргүүний сумаар шалгарсан байна. Тус сумын ахмадын хорооны ажлын талаар Монголын ахмадын байгууллагын 80 жилийн ойн арга хэмжээний үеэр сурталчилсан байна. Сумын зарим ахмад настан айл өрх болон аж ахуйн нэгж өөрсдийн хүч бололцоонд түшиглэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг, мал аж ахуй, цацагт хяруул, галуу, тахиа зэрэг шувууны аж ахуй эрхэлдэг байна. Мөн сургалт мэдээлэл хийх, аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрдүүлсэн зэргийг зэргэлзээ сумдын ахмадын хорооныхон ихэд онцолж, сум орныхоо өндөр настнуудад үлгэр дууриал болгон дуулгах чухал олз хэмээн талархаж байв.
Ж.Мөнх-Очир /Булган/