Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхимаас хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг жил бүр уламжлал болгон шалгаруулах ёслолын арга хэмжээ 4-р сарын 30-ны Даваа гарагт болж өндөрлөлөө. Энэ удаагийн ТОП аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах үйл ажиллагааны цар хүрээ улам нэмэгдэж шилдгүүдийн тоо нэмэгдсээр ТОП-150 аж ахуй нэгжийг шалгаруулснаас Скайтел компани өмнөх жилийнхээ амжилтыг бататган ТОП-ынхаа байрыг урагшлуулж энэ жил 19 дугаар байранд орлоо.
Скайтел компаний хувьд 2011 он бол бүтээн байгуулалт өөрчлөн шинэчлэлийн жил болж, Телемакс коммуникейшн, SkyC&C, Улаанбаатар синема зэрэг охин компаниудыг өөртөө нэгтгэж групп компани болж өргөжсөн жил боллоо.
Бидний хувьд ТОП 20 гэдэг үзүүлэлт нь тус компанийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн болон бусад салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, инженер, техникийн ажиллагсдын мэдлэг, ур чадвар, ашиг орлого нь Монгол Улсын сайн сайхны төлөө зориулагдах нөхцөл бүрдэж байгааг үнэлсэн хэрэг болж байна.
Дашрамд дуулгахад бидний түгээж буй ухаалаг хэрэглээг үргэлж биднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.
Ухаалаг хэрэглээг хүн бүрт – Монголын үүрэн холбооны Скайтел компани