Техник, технологи өндөр төвшинд хөгжиж буй өнөө үед энтертайнментийн салбарт 3D буюу гурван хэмжээст дүрслэл хүчээ авч байгаа билээ.
Ялангуяа 3-D график видео тоглоомчдын анхаарлыг ихээр татаж байгаа. Тиймээс Японы видео тоглоомын салбарт тэргүүлэгч “Nintendo” корпорацийн Nintendo 3DS тоглоомын консол хамгийн их борлуулалттайгаар нэрлэгдэж байгаа.
Харин Nintendo 3DS тоглоомын консол шинэ өнгө загвартай Midnight Purple хувилбараа танилцуулжээ.
Midnight Purple Nintendo 3DS энэ сарын 20-нд худалдаанд гарах ба 169,99 ам.долларын үнэтэй байх аж.
Н.Наран