Тоглолтын эхний үеийн нэмэлт цагт Винсент Компанигийн мөргөж оруулсан гоолын ачаар “Сити” Премьер лигийг дахин тэргүүлж эхэллээ. Гол өрсөлдөгчтэйгээ хэдий оноо тэнцсэн ч гоолын зөрүүгээр тэд тэргүүн эгнээнд бичигдээд байгаа юм. Лигийн аварга тодроход хоёрхон тоглолт үлдээд буй энэ үед тэргүүлэгчийн байр суурьт очсон нь лигийн анхны цомоо гардахаар тэмцэж буй “Сити”-гийн хувьд ихээхэн давуу тал болж байна.
Тоглолтын төгсгөлд “Сити”-гийн фенүүд “Blue Moon” дуугаа дуулж, ялалтаа тэмдэглэсэн бол “МанЮ”-гийн босс Сэр Алекс Фергусоны итгэл төгс байдал үгүй болсон харагдаж байлаа.
“Сити”-гийн тухайд үлдсэн хоёр тоглолтоо “Ньюкасл” болон “Квинс Парк Рейнжерс”-ийн эсрэг хийнэ. Харин “Юнайтед” “Свонси” болон “Сандерлэнд”-ийн эсрэг үлдсэн хоёр тоглолтоо хийх юм.
Тоглолтын зургийг ЭНД дарж үзнэ үү