“Топ 150” аж ахуйн нэгжид шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

“Топ 150” аж ахуйн нэгжид шалгарлаа

UFC” групп долоо дахь
жилдээ
Топ 150аж ахуйн нэгжид шалгарлаа

Монгол  Улсын
Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр ТОП-150
аж ахуйн нэгжээ тодруулдаг
уламжлалтай билээ. Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь  нэмэр 
оруулсан шилдэг топ 150 компанийг 
шалгаруулах  ёслолын үеэр 
UFC” Трейдийн Гүйцэтгэх
захирал О.Амаржаргалтай уулзаж цөөн хором ярилцсан  юм. Тус групп 
нь жил  бүр энэ жагсаалтад хамгийн
ахицтайгаар урагшилж байгаа компани гэдгээрээ онцлог байлаа.

-ТОП-150 аж ахуй нэгжээр шалгарсан танай  хамт 
олонд  юуны  өмнө 
баяр  хүргэе.  Жил 
бүр  энэ жагсаалтад амжилттай
оролцдог танай групп хамгийн ахицтай 
урагшилсан компаниар тодорлоо.

-Баярлалаа. Манай
UFC” групп 7 дахь  жилдээ “Топ 150” аж
ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.  Энэ
амжилт бол  хамт олны маань хамтдаа
зүтгэсний үр шим юм л даа. Анх бид “Топ 100” аж ахуйн нэгжийн 99-д жагсаж
байлаа. Харин энэ жил 45-д орсон. Жил бүр 
манай групп  тодорхой байраар
урагшилж байгаа нь бидний үйл ажиллагаа ямар хурдацтай өсч, дэвшиж байгаагийн
илрэл юм. Өнгөрсөн онд бид татварынхаа хэмжээг гурав дахин нэмэгдүүлж
нийгмийн  хариуцлагын хүрээнд “
Mongolian Music Video
Awards
” хөгжмийн наадам, Аск танин мэдэхүйн нэвтрүүлэг, Халуун
сэтгэл аян зэрэг хэд хэдэн соёл  урлагийн
томоохон арга хэмжээнүүдэд  Ерөнхий  ивээн тэтгэгчээр  оролцсон. Мөн бид хүнсний салбарт үйл
ажиллагаа явуулахаас гадна, өнгөрсөн жилээс газар тариалан, аялал жуулчлал,
барилгын салбарт үйл ажиллагаа явуулж 100 орчим ажлын байрыг шинээр бий болгоод
байна. Цаашид ч “
UFC” групп маань Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө  ихийг 
хийж бүтээх болно гэдгийг энэ дашрамд хэлэхэд таатай байна. 

UFC” группын брэнд бүтээгдэхүүн
саяхан Олон  Улсын  нэр хүндтэй 
уралдаанд амжилттай оролцоод ирсэн гэж дуулсан. Ямар уралдаанд
оролцоод  ирсэн талаараа манай уншигчдад
сонирхуулахгүй юу?

-Жил бүр уламжлал
болон зохиогддог дэлхийд нэр хүндтэй “Монде Селекшн” хүнсний бүтээгдэхүүний
чанарын шилдэгийг шалгаруулагч наадам Бельгийн нийслэл Брюссель хотноо болж
дүнгээ гаргасан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирж, шилдэг брэндүүд энэхүү
шалгаруулалтанд оролцсон юм. Энэхүү наадамд UFC Групп Монгол улсаа төлөөлөн
өөрийн бүтээгдэхүүнээрээ оролцож, хоёр дахь жилээ дараалан “Grand Gold” буюу
Шижир алт шагналыг хүртлээ.

-Үндэсний маань бүтээгдэхүүн дэлхийд  үнэлэгдэж байна гэхээр сайхан санагдаж байна.
Энэхүү  уралдааны  онцлог 
нь юу байсан бэ?

– Энэ жил 50 дахь
удаагаа зохиогдож байгаагаараа онцлогтой уг наадамд дэлхийн 80 гаруй улс орны 3000
орчим компани, үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээр оролцсон юм. Монде
Селекшн олон улсын чанарын шалгаруулалтыг бараа бүтээгдэхүүний амт чанар, эрүүл
мэндэд тустай байдал, хэрэглэгчдэд хэрэглэхэд таатай байдал, шошго сав баглаа
боодлын дизайн, байгаль орчинд эерэг, экологийн цэвэр бүтээгдэхүүн зэрэг маш
олон үзүүлэлтээр дүгнэж шалгаруулдаг юм. Ингэхдээ мэргэжлийн байгууллага,
судлаач, шинжээчдээс бүрдсэн тусгай баг бүтэн 3 сарын туршид шинжилж,
мэргэжлийн үнэлгээ өгдөг. Хөндлөнгийн шүүгчид хэнээс ч хараат бус байдлаар
шалгаруулдаг. Тиймээс Монде Селекшн чанарын шалгаруулалтаас шалгарсан ямар ч
бараа бүтээгдэхүүний чанар, стандартад эргэлзэлгүйгээр шилдэг гэдгийг энэ
наадмын нэр хүнд өөрөө баталдаг.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалааАмжилт бүтээл нь үргэлж
өөдөө өсөн дэвшиж, Монголын төдийгүй Дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн байр
сууриа бат бэхжүүлсээр байгаа
UFC группийн хамт олонд
уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

Манай улсын
үйлдвэрлэгчид Олон Улсын уралдаан тэмцээнүүдэд оролцож, өндөр хөгжилтэй орнуудын
бүтээгдэхүүнтэй энэ зэрэгцэн өрсөлдөж байгаа нь Монгол улсад үндэсний үйлдвэр
хэрхэн хөгжиж, тухайн бүтээгдэхүүний чанарсайжирч байгааг  харуулж байгаагийн нэг илрэл гэж сэтгүүлч
миний бие дүгнэж байна.
 

      Л.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж