Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам Варшав хотын ойролцоо оршдог Пиастов хотын III цэцэрлэгийн хүүхдүүд, багш, эцэг эхчүүдтэй хамтран өөрийн орныг сурталчлах өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд монголчуудын урлаг соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулж, монгол ардын үлгэрийг хүүхдүүдэд уншиж өгчээ.
Түүнчлэн тус цэцэрлэгийн багш нар монгол ардын үлгэрээр хийсэн жүжиг үзүүлж сонирхуулсан бөгөөд оролцогчдыг монгол цай, идээгээр дайлсан нь өдөрлөгийг улам сонирхолтой болгосон байна.
Д.ЖАРГАЛ