Дэлхийн хамгийн гүнзгий цооногийг өрөмджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн гүнзгий цооногийг өрөмджээ

Японы далай судлаачид дэлхийн
хамгийн гүнзгий цооног усан дор өрөмдсэн тухай орон нутгийн хэвлэл
мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. 7740 метр гүнзгий цооног дэлхийн шинэ дээд амжилт боллоо.

«Тикю» эрдэм шинжилгээний ажил
хийх тусгай хөлөг Хонсю арлаас зүүн зүгт Японы хотгорт цооног
өрөмдсөн байна. Судалгааны зорилго өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-ний сүйрэл
газар хөдлөлтийн гол шалтгааныг илрүүлэхэд оршино.

Хотгорын
ёроолд  газар хөдлөлтийн голомт олонтаа болдог гэж
эрдэмтэд үзэж байна. 1978 онд америкийн далай судлаачид Марианы хотгорын
ёроолд 7050 метр гүнзгий цооног өрөмдсэн нь түрүүчийн дэлхийн адээд
амжилт болсон билээ.    

http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж