
МАН-ын дөрөвдүгээр Бага хурал Тусгаар тогтнолын ордны их танхимд эхэллээ. Бага хурлаар 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батална. Мөн Бага хурлын гишүүнийг шинээр баталж, мөн Бага хурлын гишүүнийг чөлөөлөх юм байна. Хуралдааныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ж.Цогзолмаа нар удирдаж буй бөгөөд 800 орчим төлөөлөгч оролцож байгаа юм. Бага хурал нь 310 төлөөлөгчтэй ч өргөтгөсөн хэлбэрээр явуулж буй учраас 500 орчим төлөөлөгч нэмэгджээ. Тэдгээр нь гол төлөв хувийн хэвшлийн салбарт ажиллагсад аж. Хувийн хэвшлийн салбарт ажиллагсдыг ийнхүү Бага хуралдаа урьсан нь мөрийн хөтөлбөртөө тэдний санал бодлыг тусгах зорилготой гэнэ.
Зарим судлаачдын зүгээс энэ удаагийн Бага хурлыг нэлээн ширүүн уур амьсгалд болж магадгүй хэмээн таамаглаж байна. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд намаасаа түдгэлзэх байр сууриа уг хурлын үеэр илэрхийлж болзошгүй ажээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАРЬ