Сүм хийдийн баримтыг хамгаалах сургалт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Сүм хийдийн баримтыг хамгаалах сургалт болно

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон “ГЁТЕ” институт хамтран “Сүм хийдүүд дэх цаасан баримтыг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” сэдэвт онол практикийн сургалтыг Гандантэгчэнлин хийд дээр зохион байгуулна. Сургалтыг ЮНЕСКО-ийн олон улсын цаасны мэргэжилтэн Дирк Перлман явуулах юм. Өнөөдөр 10 цагаас эхэлж буй сургалт энэ сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ. Энэ нь ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Зүүн Азид цаасан баримтыг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” төслийн хүрээнд болж байгаа ажээ. Уг төсөл нь биет бус мэдлэг, ур чадварыг сэргээх, ном судар, гар бичмэл, цаасан баримтын дурсгалуудыг хамгаалах зорилготой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж