Рианна кинонд урважээ

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Рианна кинонд урважээ

Дуучин Рианна кинонд урвасан бололтой. Ирэх тавдугаар сарын 18-нд нээлтээ хийх гэж буй түүний тоглосон “Тэнгисийн тулаан” киноны цуу намдаагүй байхад түүнийг “The Fast and the Furious” кинонд тоглох болсон гэдэг сураг гарчээ. Дуучин бүсгүй “The Fast and the Furious”-ийн зургаа дахь цувралд Холливудын жүжигчин Вин Дизель, “Рок” буюу Двейн Жонсон нартай тоглох гэнэ. Киноны зохиолч Рианнаг жүжиглэх ч шаардлагагүй, зүгээр л өөрийнхөөрөө байхад тус киноны нэгэн дүрд яг тохирно гэж үзэж байгаа аж.  Ирэх оны тавдугаар сард нээлтийг нь хийхээр төлөвлөж буй шинэ киноны зураг авалт дараа сард эхлэх юм байна.  Зураг авалтыг Олимпын наадмаар хэсэгтээ амьсгалах Лондоноос холгүй Саутенд хотод авахаар төлөвлөж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж