Елена Янковичийн гайхалтай ялалт

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Елена Янковичийн гайхалтай ялалт

Нэгдсэн улсын шилдэг тэннисчин Сэрэна Уильямс тэмцээний шөвгийн наймд Оросын шилдгүүдийн нэг Мариа Кридэнкотой учраа таараад байсан билээ.Бага Ульямс хагас шигшээд үлдэх магадлал тун өндөр байсан. Довтлож  тоглодог тэннисчидтэй тун сайн тоглодог гэдгээ ч Сэрэна Ромын шороон коурт дээр дахин баталж хүчтэй мөн оновчтой цохилтуудыг тоглолтын туршид амжилттай болгож байснаар 6:1 6:4 харьцаатай ялалт байгуулан хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан байна.
Цагтаа Дэлхийн чансааг тэргүүлж явсан Сербийн тэннисчин Анна Иванович тэмцээний шөвгийн наймын тоглолтоо Оросын гол найдваруудын нэг Надежда Пэтроватай хийлээ.Өмнөх тойрогт мөн л Оросын шилдгүүдийн нэг Елена Дементиваг буулган авсан үзэсгэлэнт Сэрби бүсгүйд Надэжда Петрова мөн л өрсөлдөгч болж чадсангүй Анна Иванович 2 сэт дараалан 6:2 7:5  харьцаатай ялалт байгуулан тэмцээний их шөвөгт үлджээ.
Түүний нутаг нэгт Елена Янкович энэ даваанд Нэгдсэн улсын шилдэг тэннисчин Винус Уильямстай учраа тааран тоглосон.Хоорондоо олон удаа тааран тоглож байсан 2 тэннисчний энэ удаагийн шороон талбайн уулзалт Сэрби бүсгүйн талд бүрэн шийдэгдлээ.Тоглолтын туршид эгч Уильямс ердөө нэг л гэйм авсан нь Елена Янковичийн сонгон авсан тактиктай салшгүй холбоотой.6:0 6:1 харьцаатай ялалт байгуулсан Янковчи хагас шигшээд дүү Уильямстай, Анна Иванович Мариа Хосэ Мартинэстэй тоглох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж