Уул уурхайн тоног төхөөрөмж танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

Уул уурхайн тоног төхөөрөмж танилцуулна

“Future Mongolia” уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн яармаг тавдугаар сарын 16-19-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох гэж байна. Үзэсгэлэн яармагийг “FV Messe”  агентлаг болон “Аммак MGL” ХХК зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр гадаадын 100 гаруй компани оролцох бөгөөд зөвхөн уул уурхайн гэхгүй хөдөө аж, ахуй, барилгын салбарын тоног төхөөрөмжийг сонирхох боломжтойгоос гадна худалдан авагч, нийлүүлэгчдийг холбох давуу талтай. Үзэсгэлэн яармагийг сонирхохоор ирэх хүмүүст зориулж, “Буянт-Ухаа” цогцолбор руу нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх ажээ. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж